Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улаанбаатар хотод 864, орон нутагт 149 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18719 боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 102 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн – 2632, хүндэвтэр – 1590, хүнд – 437, маш хүнд – 109 хүн байна.