Боксчин С.Шинэбаяр Манчестер хотод өөрийн клубээ нээжээ

edf12c2fdaeac0df2e0c6e95690b631f_x2Боксын спортод 26 жилийн турш хүч хөдөлмөрөө зарцуулаад буй Их Британийн 49,1-50,8 кг-ын жингийн аварга боксчин С.Шинэбаяр Манчестер хотын Стокпорт дүүрэгт өөрийн боксын клубээ нээсэн байна.

Клубын нээлтэд Их Британи болон Европын 59,01-61,2 кг-ын жингийн аварга Жонн Мури, Дэлхийн боксын нийгэмлэгийн 52,3- 53,5 кг-ын жингийн аварга Скот Кувиг нар хүрэлцэн ирсэн бөгөөд түүний менежерээр олон жил хамтарч ажилласан “англи аав” Жак Доутиг нь С.Шинэбаяртай хамт хамт ёслолын туузаа хайчлан клубийнхээ үүдийг албан ёсоор нээжээ.  Мөн нээлтийн үеэр клубийн гишүүн боксчид дасгал сургуулилт хэрхэн хийдгээ хүмүүст үзүүлэх сургууль хийсэн байна.

бокс Шинбаяр

С.Шинэбаяр нь саяхнаас дасгалжуулагч хийх эрхээ авсан тул өөрийн сурч мэдсэн зүйлээ дараагийн залуу үед залгамжлан үлдээхээр шийдэж эл клубээ нээсэн аж. Түүний клуб дан ганц боксын бэлтгэл сургуулилт зааж сургахгүй бөгөөд зөв хооллох, илүү жингээ хасах хүсэлтэй хүмүүст ч зөвлөгөө өгч, дасгал сургуулилт хийлгэх юм байна.

index

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …