“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /05.31/ “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхлүүлж байгаа тухайгаа мэдээллээ.

“Нэгдүгээр хүүхэд” үндэсний хөдөлгөөний танилцуулга мэдээллийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хүргэж, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа.   

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Өнөөдөр хамгийн чухал салбар бол хүүхдийн салбар. Тэр утгаараа бүх салбар аливаа асуудлыг шийдвэрлэхдээ нэгдүгээрт хүүхдийн асуудлыг эрхэмлэдэг байгаасай гэх зорилтын хүрээнд “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар зарлан хэрэгжүүлж байгаа юм” гэлээ.

Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийн баяр”-ыг  дэлхий нийтээр тархсан коронавируст халдвар “Ковид-19” цар тахлын үед цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж, “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаагаараа онцлог болж байна.

Үндэсний хөдөлгөөнийг 2021 онд дөрвөн чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнд,

Хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ

Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт

Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ

Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …