А.Ариунзаяа:Энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор тэмдэглэж байна

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүллээ.

Энхрий бяцхан хүүхэд, багачууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье.

Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”-аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш 96 дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаан хайраа зориулах баярт мөчүүдийн нэг болгон эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 69 дахь жилийг угтлаа.

Монгол Улс даяар энэ жил Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй, нийгмийг байгуулахын төлөө төрийн үйлчилгээнд “Нэгдүгээрт хүүхэд” гэсэн зарчмаар манлайлан ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.

Хүүхдүүд маань монгол ёс уламжлалаа мэддэг, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, эх орон, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг, байгаль эх дэлхийгээ хайрладаг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, зорилгыг эрхэмлэн түүндээ хүрэх гэж хичээн суралцдаг байж гэмээ нь ирээдүйд сайн хүн болж, сайхан амьдрахын эхлэл болно.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулиудыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

​Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг бааз, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхэд анхаарч, Хүүхдийн төлөө санг байгуулав.

Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, хамгаалах, аюулгүй байдлыг хангах хүүхдийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эрхэмлэн, үнэт цагаа бяцхан үрс, гэр бүлдээ зориулж буй эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Монгол орныхоо болон дэлхийн улс орнуудад суугаа мянга мянган хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …