С.Энхболд:12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн байгаа. Манай улс ч 12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна. Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна.

Дэлхийд халдвар авсан хүмүүсийн 13 хувь буюу 11 сая хүүхэд байгаа бол манай улсад 13197 хүүхэд халдвар авсан байна. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байна. Энэ нь хүүхдүүдэд вакцин хийгээгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Өдөрт нийт батлагдаж байгаа тохиолдлын 26-30 хувийг хүүхдийн халдвар эзэлж байгаа” гэлээ.

займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …