“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин А.Алтанхуяг МУСТА цол хүртлээ.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “2008 онд СУИС-ийг төгссөн. 13 жил урлагийн салбарт ажиллаж, зүтгэснийг минь төр засаг үнэлж, МУСТА цолоор шагналаа. Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа” хэмээн бичжээ.
Жүжигчин А.Алтанхуяг “Тусгай салаа МОАК”, “Үндэсний баялаг МУСК”, “Галзуу зугаалга МУСК”, “Цасан хүн МУСК”, Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” 24 ангит кинонуудад тоглосон билээ.