Ц.Ганзориг:Хөл хорио тогтоох санал гараагүй

Covid-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Тэгвэл хөл хорио тогтоох ямар ч санал гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ зургадугаар сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.

Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна.

Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна.”гэж мэдэгдлээ.

мгновенный кредит на карту онлайн zaymi-bistro.ru беспроцентный займ онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …