Цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзан, цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Нэгдсэн зохицуулалтын баг нь коронавирусын цар тахал нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, эрсдэлийн тооцоололд үндэслэж хариу арга хэмжээ авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэгтэй хоёр талаас нийлсэн багийн бүрэлдэхүүн байх юм.

Монгол Улсын Засгийн газар коронавирусын эсрэг вакцинд зорилтот бүлгийн иргэдийнхээ 80 орчим хувийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж буйд НҮБ-ын Суурин зохицуулагч баяр хүргэлээ.

Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг ч орхигдуулалгүй вакцинд хамруулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар, НҮБ-ын санаачлагаар эхлүүлсэн цар тахлын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг нэг дор нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн вебсайтыг Засгийн газарт хүлээлгэн өгч, цаашид иргэдэд цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж талаар хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш, Монгол Улс дахь элчин сайдын яамдын төлөөлөл бүхий “КОВИД-19”-ийн цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар тахалтай тэмцэхдээ олон улсын зарим үр дүнтэй арга хэмжээ, туршлагаас судлах зэргээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …