Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ.
Хан-Уул дүүргийн 12-р хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны өдөр тус тус, Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, харин Баянзүрх дүүргийн 20-р хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11-р хорооны Хонхорын өрхийн эмнэлэгүүдэд 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын нэгний хооронд ажиллахаар болжээ. Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд 11 сарын18-аас эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл явуулын үйлчилгээ үзүүлэх бол Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-наас 22-ны өдөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэх юм.
Дээрх өдрүүдэд өглөөний 10 цагаас 16 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй ажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл