Түмэлүн хатны домог амилсан нь

Хийсэн уран бүтээл бүр нь хит болдог продакшн бол жүжигчин, продюсер Г.Ундармаагийн “Ю Фильм” уран бүтээлийн нэгдэл билээ. “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл нь бэлтгэл ажлаа сайн ханган, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр 2-3 жилд нэг даацтай кино бүтээл туурвидаг тул уг бүтээл нь тухайн жилдээ ашиг орлогоороо тэргүүн байрт бичигддэг уламжлалтай.

Бид энэхүү бичвэрээрээ “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн хамгийн сүүлд бүтээсэн “Асури” түүхэн, адал явдалт киног онцолж байна.

Продюсер: Г.Ундармаа

Найруулагч: Л.Бат-Амгалан

Гол дүрд: Г.Ундармаа, П.Эрдэнэзаан, А.Туяа, Э.Зүнжээ

Үйл явдал: Одоо үе. 40 гаруй настай ганц бие, гоо үзэсгэлэнт Ариунсанаа, хамт ажилладаг, сайн найз Сарангуагийн хамт Иран улс руу ажлаар явна. Нэгэн худалдаачнаас авсан бөгжний ид шидээр Ари 13-р зуунд очно. Тэрээр Чингис хааны охин Түмэлүн хатан Нишапур хотыг үнсэн товрог болтол нь дайлаар мордоод буцаж явсан цуваатай таарснаар адал явдал эхэлнэ. Түүнийг Асури гүнж хэмээн хүмүүс андууран бодно. Олон жил хайр дурлалтайгаа учрахыг мөрөөдөж явсан Ари жинхэнэ хайраа дэргэдээ байсныг ухаарна.

Амжилт

Хөл хорио, цар тахлын үеэр кино театрууд хаалгаа барьж, нээсэн үедээ 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж байсан. Харин “Асури” уран сайхны киноны үеэр хөл хориог сулласан үе таарсан бөгөөд асар богино хугацаанд буюу нэг сарын дотор гурван сард олдог байсан орлогоо олж чаджээ. Хэрвээ театрууд дахин хаагдаагүй байсан бол Монголын кино урлагийн бокс оффисийн рекордыг эвдэх байсан биз ээ.

Хэрхэн үзэх вэ?

Киногоо театрт үзэж амжаагүй үзэгчид маш их хүлээлттэй байна. Тухайн үед кино театрт зэрэгцэн гарч байсан кинонууд аль хэдийнээ IPTV-ийн Видео санд орсон боловч “Асури” яагаад орохгүй байна вэ? Үнэнч үзэгчид нь киногоо хүлээсээр л байна.

“Ю Фильм” уран бүтээлийн нэгдэл нь сүүлийн үед гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, “Асури” кинонд АНУ, Турк, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчидтэй хамтарч, пост продакшнаа гадаад улсад хийлгэсэн нь зүгээр ч нэг чанарыг бодоогүй байх.

Домогт Түмэлүн хатны түүхийг шигтгэн хийсэн Асури гүнж киноны хамт олондоо тив алгасан явж, олон улсад Монгол гэдэг нэрийг цуурайтуулахыг ерөөе.

займ на карту быстро онлайн zaymi-bistro.ru займ до зарплаты онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …