Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хороо хуралдаж байна. Тус хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа.
Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхийг хяналт тавих шаардлага байна. Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлах, амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нээс дуусна. Энэ хуулийг он дуустал сунгах асуудлыг ярьсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж байна”гэлээ.