Т.Доржханд:Хүүхдийн мөнгийг 20 мянга болгож бууруулж болохгүй

Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.06.16/ цаг үеийн асуудлаар намынхаа байранд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацилагдсан Энэтхэгийн хэлбэр Монголд орж ирсэн байх магадлал 95 хувьтай байна. Баяр наадмаа хийх цаг нь биш. Тохиолдлын тоо буурсан үед баяр наадмыг хийж болно. Иргэдээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах хэрэгтэй. Аялал жуулчлалаас оруулах орлогын 73 хувийг дотоодын аялал жуулчлалаас бүрдүүлдэг гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс иргэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэр бүлээрээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах ёстой.

Хаврын чуулгандаа багтаагаад төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Долдугаар сарын 1-ээс иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал бидэнд хамаагүй гэж хандаж болохгүй. Ковидын үед олон хүүхэдтэй айлуудад хүнд тусч байна. Халдвар их авч байна. Ковидын үед хамгийн нүдээ олсон хөтөлбөр бол хүүхдийн мөнгө. Тиймээс шууд 20 мянга болгож бууруулж болохгүй. Амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй. Нийгмийн эмзэг бүлгийн, тусламж шаардлагатай иргэддээ чиглэж төсвийн тодотголыг хийх хэрэгтэй. Хүндрэл цааш үргэлжлэх гээд байна. Тиймээс эрдэмтдийн зөвлөгөө, шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг Засгийн газар гаргах хэрэгтэй” гэлээ.

Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг: Вакцинжуулалт эрчимтэй хийсэн ч халдварын тархалт нэмэгдэж байна. Ийм үед иргэдийг нэг дор цуглуулах нь эрсдэлтэй. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

1.Баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах. 10 тэрбум төгрөгөөр Pfizerвакцин худалдан авч 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинжуулах.

2.Төсвийн тодотголыг нэн яаралтай хийх. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах, заримыг нь цуцлах. Хүүхдийн мөнгийг шат дараалан бууруулах. Орлого багатай айл өрхүүдэд түлхүү анхаарч зарцуулахыг шаардаж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүллээ.

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …