2268 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Cүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 95819 боллоо.

Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдвар авагсдын 81,2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 355 хүн эмнэлгээс гарч, нийт 63945 хүн эдгэрчээ. Түүнчлэн Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барснаар нийт нас баралт 447 болсон байна.

Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 болсон бол орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж нийт 16351 боллоо.

Тодруулбал:

– Дархан-Уул аймагт- 96, Орхонд -40, Сэлэнгэд -33, Хэнтийд -50, Сүхбаатарт -37, Дорнодод -47, Говьсүмбэрт -25, Төв аймагт -98, Дундговьд -22, Өвөрхангайд -31, Булганд -34, Баянхонгорт -131, Хөвсгөлд -67, Завханд -43, Говь-Алтайд -24, Ховдод -32, Увс аймагт -49, Баян-Өлгийд -5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Covid-19-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа.

Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.

манимен займ онлайн zaymi-bistro.ru займ на киви без привязки карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …