Улаагчин гахай өдөр

gahaiАргын тоололын 11 сарын 17-ны ням гараг, билгийн тоололын өвлийн тэргүүн харагчин гахай сарын  шинийн 15-ны адьяа гараг, 8 цагаан мэнгэтэй, хий хөлөлтэй, арвидахын барилдлагатай, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:21 цагт мандаж, 17:31 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ.

index

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …