- гахайн гол мах – 200 гр
- ногоон алим – 50гр
- сонгино – 50гр
- сармис – 1ш
- коньяк – 20 гр
- алим жүүс – 50 гр
- ургамлын тос – 30 гр
- томат паста – 10 гр
- чинжүү – 95 гр
- брокли – 25 гр
- хаш – 17 гр
- хулуу – 17 гр
- давс – 3 гр
- ерец – 2 гр
- төмс – 85 гр
- сүү – 20 гр
- масло – 5 гр
Хийх арга:
- Гахайн гол мах давтаж бэлэн болгоод 3 хуваагаад амталсан гуриланд өнхрүүлж тостой хайруулд хагас болтол нь шарна.
- Ногоон алимаа сармис хэлбэртэй нимгэн хэрчинэ.
- Сонгино, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ.
- Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ.
- Төмсөө чанаж, бэлтгээд, нухна.
- Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуураад брэнди эсвэл коньяк хийж дөл гаргаад алимны жүүс хийж 2 удаа бага зэрэг ширгээгээд хүрэн соус бага зэрэг хийж бэлэн болно.
- Олгохдоо амталсан төмс болон ногоогоор хачирлаж ногоон сонгино тавьж чимэглээд бэлэн болно.