ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгож, цалинг 50 хувиар нэмнэ

Засгийн газрын  ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.06.29/ боллоо.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Мөн айл өрх, аж ахуй нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,

-ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,

-Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 50 хувиар бууруулах саналыг төсвийн тодотголд тусгасан.

Эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.

Уг санхүүжилтийг дараах байдлаар зарцуулна.

-Цар тахлын голомт буюу улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж олгоно.

-Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 19500 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно.

-Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ.

-Цар тахлын хариу арга хэмжээнд зориулж орны тоог 2000-аар нэмэхэд 110 тэрбум төгрөгөөр зарцуулна

-Резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг хуваарилна.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бэлтгэлийг хангахад 60 тэрбум төгрөгийг тус тус хуваарилахаар төсвийн тодотголд тусгасан”гэдгийг хэллээ.

займ на карту быстро онлайн zaymi-bistro.ru займ до зарплаты онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …