Муудсан цогцсоор дүүрсэн завь олджээ

Баруун Энэтхэг дэх Британийн Теркс ба Кайкос арлуудын ойролцоо муудсан 20 цогцос бүхий завь олдсон талаар эрх баригчид нь мэдээлэв. Гранд-Терк арлын ойролцоох завийг анзаарсан нэгэн загасчин цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Хууль сахиулах байгууллагынхны мэдээлж буйгаар нас барсан 20 хүний хоёр нь хүүхэд байсан бөгөөд тэдний хэн болохыг тогтоохоор шалгаж байна. Орон нутгийн цагдаагийн төлөөлөгч Такара Байн “Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа” хэмээн мэдэгджээ.

Түүний ярьснаар хүчирхийлэлтэй үхлийн хувилбар гэж авч үзэхгүй байгаа ба завийг Карибын тэнгисээс Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэрт ирсэн гэж таамаглаж байна. Мөрдөн байцаалтын дагуу Теркс ба Кайкос арал нь хохирогчдын эцсийн зогсоол биш байсан гэнэ. Хэвлэлд өгүүлснээр гаитичуудыг тус улсын эдийн засгийн байдал хүндэрсэн тул Их Британийн арлууд руу ихэвчлэн зөөвөрлөдөг байж. Уг арлыг өмнө нь хүний наймаанд буруутгагдсан гэмт хэрэгтнүүд дамжин өнгөрах цэг болгон ашигласаар иржээ.

онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …