Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.02/ боллоо.
Хуралдаанаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Түүнчлэн коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоохоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …