С.Энхболд:Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий дахинд үүсэж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.Улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах зэргээр хариу арга хэмжээгээ авч эхлээд байна.

ОХУ-д гарсан халдварын тархалтын 90 хувь нь дельта вариантаар халдварласан байна. Дельта вариант нь маш хурдтай тархаж байгаа учраас дэлхийн улс орнууд гурав дахь тунг хийх асуудлыг яаравчилж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Манай улсад дельта хувилбар хүн амын дунд өргөн хүрээнд тархсан байгаа юу?

-Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал.Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн.

Бид Японы руу явуулсан 50 сорьцоос таваас нь дельта хувилбар илэрсэн. Ингэхдээ Дөрөв болон зургаадугаар сарын сорьцын 90 хувьд альфа хувилбар батлагдсан. Тавдугаар сарын эхэн үед манай улсад зөөвөрлөгдөн ирсэн таван иргэний сорьцод дельта хувилбар илэрсэн. Эдгээр хүмүүс өнөөдөр эдгэрээд гарсан байгаа. Тэгэхээр шууд дельта өргөн тархсан гэж ойлгож болохгүй. Япон руу явуулсан шинжилгээний 90 хувьд альфа вариант илэрсэн.

быстрый кредит без проверок zaymi-bistro.ru кредит под 0 на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …