Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 26. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бар өдөр.
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, ашшаэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.