Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургадугаар сарын 28-нд өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томилсон билээ.
Тэгвэл энэ удаад Ахлах зөвлөхөөр С.Лүндэг, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү, Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.
Цэрэндоржийн Пүрэвхүү 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
- 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
- 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
- 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
- 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
- 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
- 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Тогтмолын Мөнхсайхан 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
- 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
- 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
- 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
- 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
- 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
- 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.