Эрүүл мэндийн салбарын ажилтнууд эмч, ажилтнуудын үндсэн цалинг дахин нэмэгдүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд гурван өдөр суулт зарлаад байв.
Тэгвэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой Эрүүл мэндийн яам өчигдөр эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа.
Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусгана. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна”гэжээ.