Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Монголын рок, поп урлагийнхнаас анхны Ардын жүжигчин цолтон төрөх нь. Тэр бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан юм.
” Төрсөн өдрийн дуу”, “Тамирчны алдар”, “Чингис хаан”, “Бүргэд”, “6.45” зэрэг хит дуунуудын үг, аяыг зохиож дуулсан тэрбээр урлагийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд нэрт уран барималч, зураач, аав Ч.Дашзэвэг нь 1999 онд УГЗ, ардын хөгжимчин, хөгжмийн багш, ээж Г.Бадам нь 2009 онд Гавьяат багш цолоор шагнуулсан юм.
Харин дуучин маань 1998 онд УГЖ цол хүртжээ.