Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпын бэлтгэлдээ орлоо.
Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн С.Моллай 2021 он гарснаас 2 сард Израилийн Тель-Авивт болсон Гранд Сламд мөнгөн медаль, дөрвөн сард Кыргызстан улсын Бишкек хотод зохиогдсон Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 6 сард Унгарын Будапешт хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 7-р байрт шалгараад байгаа юм.