“ТОКИО-2020” олимпын наадамд оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпд оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын багийн албан ёсны өмсгөлийг оролцогчийн мандатын хамтаар гардууллаа.

Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчин, дасгалжуулагчид 13 багц хувцас хэрэгсэл гардуулж байгаагийн 8 багц нь Michel Amazonka, 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.

онлайн займ на киви кошелёк срочно zaymi-bistro.ru займ без процентов на карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …