“Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд шигшээ багийн зургаан тамирчин оролцоно

Токио 2020 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаагаа Олимп-ийн эрх авсан билээ.

Олимпд бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж COVID 19 хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системийн сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтүүд дээр тулгуурлан шигшээ багийн 6 дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналын үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг дөрвөн үндсэн тоглогч+хоёр солилцооны тоглогч нийт зургаан тоглогчтой байхыг заасан ба солилцооны тоглогчдыг Олимпын наадам эхлэхээс нэг хоногийн өмнө болох техникийн зөвлөгөөн дээр солих боломжтойгоор дүрмэндээ заасан байдаг.

Токио 2020 Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  1. Баясгалангийн Солонго
  2. Энхтайваны Чимэддолгор
  3. Мөнхсайханы Цэрэнлхам
  4. Онолбаатарын Хулан
  5. Даваасүрэнгийн Ганзул
  6. Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.

Манай баг долдугаар сарын 16-ны өдөр Япон Улсын Токио хотыг зорих ба Олимпийн өмнө сорил тоглолтууд хийж эцсийн байдлаар долдугаар сарын 23-ны өдөр үндсэн дөрвөн тоглогчоо зарлах болно.

Залуучуудын шигшээ багийн тоглогчид Б. Ариунцэцэг, Г. Минжин нар бэртлийн улмаас өнжиж байгаа ч залуу тамирчдын хувьд Олимпын циклийн бэлтгэлд хамрагдаж өндөр ачаалал авч ур чадвараа ахиулсан ба бэртэл гэмтлээ сайн эмчлүүлж U23 хүртлэх насны Дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх болно.

онлайн займ на киви кошелёк срочно zaymi-bistro.ru займ без процентов на карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …