Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрсэн бол долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ.
Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм. Ийнхүү явсаар долдугаар сарын 11-ны өдрийн 11:00-12:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж бариандаа орох төлөвтэй байна.