Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдад амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ.

“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.

Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна.

Баг, тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн далбааг олимпод оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшигт гардуулан өгөв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт олимп, паралимпын баг тамирчид, дасгалжуулагчид аа! Албаны төлөөлөгчид өө!

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, зуны паралимпын XVI наадамд 6 төрлөөр 9 тамирчин оролцох эрхээ авсан байна.

Тусгаар тогтносон Монгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид маань олимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болсон байна.

Энэ удаагийн олимпод манай баг тамирчид анх удаа шинээр спортын тоглоомын “3х3” сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр олимпын эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье.

“Токио-1964” олимпоос Монгол Улсын олимпын түүхийн хуудсыг эхлүүлсэн, “Бээжин-2008” олимпоос анхны алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цаг мөч бидний өмнө тулгараад байна.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 2008 оны Бээжингийн олимпоос “Олимпын аваргууд”-ыг өлгийдөн авсан цаг саяхан санагдаж байна.

“Токио-2020” зуны олимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр, засгаас анхаарал хандуулж, олон байгууллага, хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлснийг Та бүхэн санаж, олимпын наадамдаа өндөр хариуцлагатай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэг гүнээ итгэж байна.

Та бүхнийг дэлхий нийтэд тархаад байгаад цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот Төрийн далбаагаа олонтаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Амжилт хүсье!” гэлээ.

Дараа нь тамирчдыг төлөөлж “3х3” сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хулан үг хэлэв.

Тэрбээр “Тамирчид бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилт гарган оролцохыг хичээн ажиллаж ирлээ. Тамирчид бид хувийн зохион байгуулалт, сахилга батаар сайн байж, Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье” гэлээ.

Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаанд “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан байна.

“ТОКИО-2020” ОЛИМПЫН НААДМЫН БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

О.Гүндэгмаа, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,

БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Б.Отгонболд, Б.Урантунгалаг,

“3Х3” САГСАНБӨМБӨГИЙН ТӨРӨЛД:

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,

БОКСЫН ТӨРӨЛД:

Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал,

ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД:

Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа,

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа,

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД:

М.Анхцэцэг, Э.Билэгсайхан,

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛД:

Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ,

УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД:

М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН НААДМЫН ПАРА БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

З.Ганбаатар,

ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Н.Мөнхбаатар,

ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРӨЛД:

Э.Содномпилжээ,

ПАРА ТАЭКВОНДОГИЙН ТӨРӨЛД:

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа,

ПАРА ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

А.Мөнхбат, С.Ядамдорж,

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Д.Саруултөгс, П.Энхманлай нарын 9 тамирчин эрхээ аваад байна.

онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …