Монгол Улсын гавьяат хуульч Ц.Сарантуяад Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад Эхийг баригчаар оролцсон гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгосныг дурдаад Б.Чимидийн нэрэмжит, Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяа Таны туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн сонгон шалгаруулах баг шийдвэрлэснийг онцлон тэмдэглэв. 

Энэ бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээл гэж дүгнэснийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцлохын зэрэгцээ доктор Ц.Сарантуяа хууль зүйн шинжлэх ухааны салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласнаас гадна олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг тодотгов.  

    Мөн доктор, профессор Ц.Сарантуяа нь 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.

  Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамжыг уншиж сонордуулсны дараа Г.Занданшатар дарга Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяад өргөмжлөл, шагналыг нь гардууллаа. 

    Дараа нь Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяа үг хэлэв. Тэрбээр юуны өмнө Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналд миний бүтээлийг илгээж, энэхүү эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. 

    Мөн тэрбээр Б.Чимид багштайгаа олон жил ойр дотно хамтран ажиллаж байсныгаа нэр төрийн хэрэг гэж бодож явдгаа илэрхийлээд багш маань улс орныхоо төлөө байнга сэтгэлээ чилээж явдаг, хүн бүрийн эрхийг тэгш эдлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бүх насаараа зүтгэсэн нэгэн гэдгийг онцлов.

  Тэрбээр шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэдгийг онцлон тэмдэглээд Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд  судалгаа, харьцуулалт хийж, Монгол Улсад хэрэг болохуйц дүн шинжилгээнүүдийг хийхийг зорьсон хэмээж байлаа.

    Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгодог бөгөөд энэ удаагийн ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

кредит онлайн на карту под 0 zaymi-bistro.ru круглосуточный кредит онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую карту

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …