Б.Очирбат:Баяр наадмын өдрүүдэд архины шалтгаант ходоод гэдэсний цочмог өвчлөл нэмэгддэг

Энэ жил коронавирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Улсын баяр наадмаар ес хоног бүх нийтээрээ амрахаар болсон. Олон хоногийн амралтын үеэр эмнэлгүүдийн амбулаторийн тусламж үйлчилгээ зогсдог бөгөөд энэ үед бүх шатны эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг хамгийн их ачаалалтай ажилладаг.  Энэ удаад  УГТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбаттай ярилцлаа.

-УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг цар тахал дэгдсэн энэ үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг нь бүтэц зохион байгуулалтын хувьд 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс тасгаа хоёр хуваан Яаралтай тусламжийн тасаг-1, Яаралтай тусламжийн тасаг-2 гэсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Яаралтай тусламж-1 тасгаараа бид бусад яаралтай тусламж шаардлагатай иргэдээ хүлээн авч цаг алдалгүй тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа бол Яаралтай тусламж-2 тасгаараа коронавирусын сэжигтэй тохиолдол болон батлагдсан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилгээ оношилгоог хийж байна.

Хоногт манай ЯТТ-аар 80-100 иргэнд тусламж үйлчилгээ үйлчлүүлдэг бөгөөд үүний 25-30 орчим хүн нь ковидийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд ирж байна. Үлдсэн 60-70 хүний 80 орчим хувь нь зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал,  тархины харвалт,  мэдрэлийн мэс заслын тусламж шаардлагатай иргэд ирдэг мөн зүрх болон тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээ шаардлагатай тохиолдлууд ирж байна. Цар тахлын энэ үед ковидын сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудаас гадна, сүүлийн үед өвдөөд эдгэрсний дараах хам шинж байдлаар зовиур илэрсэн иргэд ирэх нь нэмэгдэж байна.

 -Тусламж авахаар ирж байгаа иргэдэд ямар зохион байгуулалтаар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Бид ирсэн иргэн бүрт үзлэг оношилгоо хийж өвчтөний биеийн байдлыг улаан, шар, ногоон, цагаан гэсэн үнэлгээгээр эрэмбэлэн ангилдаг. Үүнийг тодруулбал улаан болон шар эрэмбэд хамаарагдах үйлчлүүлэгчдэд харьяалал харгалзахгүй тусламж үзүүлдэг. Учир нь эдгээр иргэдэд хойшлуулшгүй цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Харин  ногоон болон цагаан эрэмбэд хамаарагдах өвчтөний хувьд харьяалал харгалзан үйлчилгээ үзүүлдэг. Учир нь энэ эрэмбэд багтсан үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үйлчилгээ авах боломжтой гэж үнэлдэг юм.

Гэвч иргэд цаг завгүй байсан гэх мэт энгийн шалтгаанаар шууд л яаралтай тусламжийн тасаг дээр хүрээд ирдэг. Энэ нь хий ачааллыг үүсгэж байдаг.  Гэсэн хэдий ч бид ирсэн өвчтөн бүрт үзлэг хийж биеийн байдал хөнгөн өвчтөнд шаардлагатай шинжилгээ оношилгоог зөвлөн цаашид амбулаторийн тусламж үйлчилгээг харьяаллын дагуу дүүрэг болон гуравдугаар шатлалын эмнэлэгрүү чиглүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

-УГТЭ КОВИД-19 цар тахлын үед Ковидын тусгаарлан эмчлэх 100 орыг дэлгэн ажиллаж байгаа тухай мэдээлэгдэж байсан. Тухайн тасгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

Манай эмнэлэг Ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх  100 орыг нээн ажиллуулж байгаа бөгөөд тасгийг U1,U2,U3 гэсэн хэсгүүдэд хуваасан. U1 тасаг нь эрчимт эмчилгээ шаардлагатай амьсгалын аппаратанд зайлшгүй орох шаардлагатай нэн хүнд эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 20 ортой тасаг болон U2, U3 тасгууд нь эрчимт эмчилгээ шаардлагагүй хэдий ч биеийн байдал хүнд болон хүндэвтэр хүмүүст тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн улаан бүсд орж ажиллах багын гишүүд болох эмч, ажилчдад тус, тусын ажил үүрэгт нь тохирсон эмнэлзүйн болон сувилахуйн, халдвар хамгааллын дэглэмийн сургалтыг тогтмол өгч ажиллаж байна.

КОВИД-19 цар тахал Дэлхий нийтэд бүртгэгдсэн цагаас хойш Манай эмнэлгийн хувьд  ЭМЯ, НЭМГ, МХЕГ-тай хамтран үзүүлэх сургалтыг удаа дараа амжилттай зохион байгуулсан. Мөн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг хэрхэн зөв өмсөх, тайлах, Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах,  коронавирусийн халдвар аваад ирсэн өвчтөний сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх вэ? гэх мэт олон төрлийн сургалтыг тогтмол үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. 

-Олон хоногийн амралтын өдрүүдэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг маш өндөр ачаалалтай ажилладаг. Энэ үеэр голдуу ямар төрлийн өвчлөл ихэсдэг вэ?

-Энэ жил цар тахалтай холбоотойгоор Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй ч гэсэн бүх нийтээрээ ес хоног амарна.

Үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээ зогсдогтой холбоотой яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс ихэсдэг.

Манайханд  архины хордлого, хоолны хордлого, архины шалтгаант ходоод гэдэсний цочмог өвчлөл мөн наранд цохиулж нарших, гэмтэж бэртэх болон усанд осолдох тохиолдлууд нэмэгддэг. Үүнээс гадна архаг суурь өвчтэй хүмүүс хорт зуршлын зохисгүй хэрэглээнээс үүдэн архаг өвчний сэдрэлүүд нэмэгдэж улмаар зүрхний шигдээс, тархины харвалт болж ирэх тохиолдлууд ихэсдэг байгаа. Иймээс баяр ёслолын үед хоол ундны зохистой хэрэглээндээ анхаарч архаг хууч өвчтэй иргэд эмчийн зааврын дагуу эм тариагаа хэрэглэж байх шаардлагатай байдаг.

Бас нэг чухал зүйл байгаа  нь манай улсад цар тахал дэгдэж нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд маань ухамсарлан халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэр бүлийнхээ хүрээнд зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлээрэй гэж захиж хэлмээр байна.  Үүнд мэдээж маскаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих,  гэх мэт  халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж байх нь чухал байна.

Arslan.mn

-Сүүлийн үед тасагт хийгдсэн хөрөнгө оруулалт болон эмчилгээний шинэ арга технологиудаасаа хуваалцана уу?

Яаралтай тусламжийн тасагт сүүлийн үед ЭМЯ, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар  техник, тоног төхөөрөмжийн маш их шинэчлэл хийгдсэн. Үүнд яаралтай тусламжийн тасгийн ор, хяналтын монитор, тариурын автомат шахуурга, амьсгалын аппарат, эхо гэх мэт тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд багтаж байна. Үүнээс гадна Яаралтай тусламжийн тасаг-2 нээн ажлуулсантай холбоотойгоор  тусгаарлан ажиглах хэсэгт болон шинээр нээсэн тасагт барилгын засварын болон тохижилтын ажлыг  хийсэн.
Шинэ технологийн хувьд тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой яаралтай тусламжийн эмч нар маань

орны дэргэдэх эхо оношилгоог нэвтрүүлж яаралтай амь тэнссэн болон цээж болон хэвлийн хөндийн цочмог өвчний ялган оношилгоог хийж өвчтөний биеийн байдлыг үнэлэх боломжтой болсон. Хоёрдугаарт яаралтай тохиолдолд хэвлийн болон цээжний хөндийн цочмог өвчний үед орны дэргэдэх эхо оношилгооны тусламжтайгаар цээж хэвлийн хөндийн мэс ажилбаруудын эмчилгээ оношилгоо сайжирснаар өвчтөнд чирэгдэл учруулахгүй богино хугацаанд тусламж үйлчилгээг үзүүлж байна .  

-Баярлалаа.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …