Сүүлийн 24 цагт коронавирусийн шинжилгээг 7,628 хүнд хийхэд 1,496-гийнх нь хариу эерэг гарлаа. Ингэснээр нийт халдварлагчдын тоо 139,284 болжээ.Харин таван хүн хорвоог орхисноор нас барсан нийт тохиолдол 680-д хүрсэн аж. Тэгвэл энэ хугацаанд 3,858 хүн эдгэж, илааршсан тохиол 107,524 болсон байна.
Одоогийн байдлаар эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй 12,189 хүний 192 нь маш хүнд, 1,004 нь хүнд, 3,470 нь хүндэвтэр, 7,523 нь хөнгөн юм. Мөн гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн онош бүхий хүн 22,924 байна.