Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа.

АНУ манай улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200,000 ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлажээ.Мөн Монгол Улсын БиоНТек/Файзер үйлдвэрийн вакциныг 2.5 сая тунг худалдан авах гэрээг амжилттай байгуулаад байгаа билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс цар тахлыг даван туулахад дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэлж байна гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Цар тахлын нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн эсрэг тэр дундаа авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Монгол Улс Авлигын индексээр 111-р байрт жагсаж байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.

Элчин сайд Майкл Клечески Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг бий болгоход авлигыг бууруулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …