Анх удаа олимпод оролцох эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийн өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.

Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.

Ингээд зуны олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулъя.

ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

Токио-1964 17 4

Мехико-1968 14 4

Мюнхен-1972 37 2

Монреаль-1976 30 2

Москва-1980 39 4

Сөүл-1988 24 4

Барселона-1992 27 6

Атланта-1996 12 4

Сидней-2000 12 8

Афин-2004 13 7

Бээжин-2008 14 14

Лондон-2012 16 13

Рио-2016 26 17

Токио-2020 18 25

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …