Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.14/ мэдээг танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1159 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 141,689 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал эрүүл мэндийн нэг ажилтан, Улаанбаатар хотод 602, орон нутагт 556 бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 3808 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 114,872боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 703 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.