Европын Холбооны кино өдөрлөг болж байна

аЕвропын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Кино өдөрлөг 11-р сарын 17-оос 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон Глоб интернэшл төвтэй хамтран зохион байгуулж байна.

Кино өдөрлөг 11 дүгээр сарын 17-ны 17 цагт Блакс Бокс театрт ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ хийсэн ба нээлтийн ёслолын хүндэт зочноор ЕХ-ны Ерөнхийлөгч Ж.М. Баррозо хүрэлцэн иржээ. ЕХ-ны Ерөнхийлөгч Ж. М. Баррозо ‘Европын кино өдөрлөг нь ЕХ-ны улсууд, Монгол соёл урлаг, үнэт зүйлс болон улсын ард түмнийг нэгтгэж байна. Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас ард түмний нэгдэл нь илүү чухал” гэж хэлсэн байна.

Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад Элчин сайдын яам, Монгол улстай эдийн засаг, улс төр, урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын кино сонгон үзэгчдэд толилуулна.

Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд тус кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилт гаргасан нэг киногоор оролцож Европын улсуудын кино урлагын онцлог, дэвшилтэт талуудыг үзүүлэхийг зорьдог ажээ.

Кино өдөрлөгөөр гарах кинонууд үнэ төлбөргүй бөгөөд “Black Box” театрт гарах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99059161 утсаар авна уу!

Үзвэрийн Хуваарь:

2013.11.17 Ням Гариг

17:00 – УБ Лам (Латв)зевхвн урилгаар 19:30 – Иргэн Хавел (Чех)

22:00 – Чаддаг юм бол гүй (Герман)

2013.11.18 Даваа Гариг

18:00 – Сүүлийн Аялгуу (Унгар)

20:30 – Хөтөч (Грек)

2013.11.19 Мягмар Гариг

18:00 – Үл харагдах орчин (Люксембург) 20:30 – Чи бас би (Франц)

22:30 – Мөөг түүсэн нь (Эстон)

2013.11.20 Лхагва Гариг

18:00 – Хэнриетэ эдлэн (Австри)

20:30 – Төсөөлөл (Польш)

22:30 – Хайр ба уур хилэн (Дани)

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …