Ливэрпүүлийн шилдэгүүд хүүхдүүдэд туслах буяны нэвтрүүлэгт оролцжээ

 BBC-ээс жил болгон зохион байгуулдаг “Хүүхдүүдэд тусламж” хэмээх ТВ-ийн цуврал нэвтрүүлэгт Ливэрпүүлийн од тоглогчид болох багийн ахлагч Стивэн Жэррард, Луис Суарэз, Лукас Лэйва нар оролцжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван саяараа байгаа ядуу тарчиг гэр бүлийн хүүхдүүд болон өвчтэй хүүхдүүдэд туслах сангуудад хандив цуглуулах буяны үйл ажиллагааны хүрээнд уг ТВ нэвтрүүлэг цувралаар явагдаж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд жил болгон дэлхийн шоу бизнэсийн нэр алдартай хүмүүсээс гадна спорт болон улс төрийн зүтгэлтнүүд ВВС ТВ-ийн хөгжөөнт нэвтрүүлгүүдэд оролцож түүнээс цугларсан мөнгийг шаардлагатай газар, тусламжийн сангуудад илгээдэг байна.

Энэ удаа BBС ТВ-ийнхэн Ливэрпүүл хотноо зочилж Улаануудын од тоглогчдыг хөтөлбөртөө оролцуулахаар болсон бөгөөд тэд Anfield Juniors сургуулийн хүүхдүүдийн хамтаар хөгжөөнт нэвтрүүлгийн баатрууд болов.

Стивэн Жэррард, Луис Суарэз, Лукас Лэйва нар багачуудын хамтаар хөгжөөнт буухиа тэмцээн болох халбаган дээр өндөг тогтоож гүйх гүйлт болон бусад хөгжөөнт тэмцээнүүдэд оролцож хөгжилдөцгөөсөн нь хүүхдүүдэд төдийгүй өөрсдөд нь ч тун их таалагдсан бололтой.

О.Амарсайхан

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …