Авилга авч, сургуулийнхаа газраас зарсан ЕБС-ын захирлыг халжээ

100df4c3301fe805greatБаянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг сургуулийнхаа эргэн тойрны газрыг бусдад хууль бусаар худалдаалж, үүнийхээ хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаад байгаа. Тэгвэл түүнийг захирлын албан тушаалаас нь огцруулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон байна.
Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тушаал гаргажээ. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.3, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу албан тушаал бууруулж, 111 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.

2.С.Энхтуяаг албан тушаал бууруулсантай холбогдуулан Төрийн Үйлчилгээний албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад үүрэг болгосугай.

3.С.Энхтуяагийн ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 111 дүгээр сургуулийн нягтлан бодогч Г.Гэрэлмаад зөвшөөрсүгэй.

4.Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “С.Энхтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/97 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …