Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм.
“Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөх шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.16/Япон улсын Токио хотыг зорилоо.
“Токио 2020” Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:
-Баясгалангийн Солонго
-Энхтайваны Чимэддолгор
-Мөнхсайханы Цэрэнлхам
-Онолбаатарын Хулан
-Даваасүрэнгийн Ганзул
-Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.
Сонирхуулахад “Токио 2020” олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.
Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийн өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.