“Токио-2020” олимпод оролцох Монголын багийн эхний хэсэг Японы улсад өчигдөр очлоо. Тодруулбал, бокс болон 3х3 сагсан бөмбөг, МҮОХ-ны штабын ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөлөөс бүрдсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг очоод байгаа юм.
БТСУХ, Шизуока муж хооронд байгуулсан “Үндэсний шигшээ багийн тамирчдын олимп, паралимпийн өмнөх бэлтгэлийг Япон улсад хангуулах үндсэн гэрээ”-ний дагуу шигшээ багийн тамирчид сүүлийн 4 жилийн хугацаанд Шизуока мужийн 4 хотод бэлтгэл сургуулилалтаа хангасан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд боксынхон Шимада хотод, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Яйзү хотноо олимп эхлэх хүртэлх хугацааны дасан зохицох бэлтгэлээ хийхээр очоод байна.
Олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 07 дугаар сарын 24-нд эхэлж, энэ өдөр Монголын баг Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийнх бол мөн энэ өдөр боксын тэмцээн эхэлж, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тоглолтууд явагдана. Энэ жинд МУГТ Э.Цэндбаатар тулалдах бол дараагийн өдөр нь буюу 07 дугаар сарын 25-ны өдөр эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар рингэнд гарна.
Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотноо очлоо
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту