Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
40,420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцоно. 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.
2021 оны ЭЕШ наймдугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
?Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
?Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
?Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна.
? Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
❌ Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.
?ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.