Энэ талаар Байгаль орчны яамнаас иргэдэд анхааруулан сэрэмжлүүлж байна. Учир нь бамбай хоншоорт могой нь хамгийн хортойд тооцогддог аж. Өнгөрсөн наадмын амралтын өдрүүдэд нийслэлд хоёр бамбай хоншоорт могой орж ирснийг өөр амьтдын хамт байгальд нь буцааж тавьжээ. Улаанбаатар хотын орчимд тархсан энэ могой суурьшмал бүсэд орж ирэх нь үе үе тохиолддог гэнэ. Дашрамд дурдахад бамбай хоншоортод гүрвэл зэрэг жижигхэн амьтан хатгуулбал бараг л газар дээрээ үхдэг байна. Хэрвээ түүнд хатгуулсан тохиолдолд анхны тусламж үзүүлэхдээ хорыг нь сорох юм уу өвчин намдаах эм ууж, бүлээн жин тавьж хэрхэвч болохгүй гэнэ шүү. Харин гарын доорх материалаар хазуулсан газар дээр чангалуур тавьж, хатгуулсан газраас цус гадагшлуулах хэрэгтэй. Манай оронд 20 гаруй төрлийн могой байдгаас 3-4-ийг нь хортой гэж үздэг. Хамгийн хортойд тооцогддог бамбай хоншоорт могой нийслэлийн ногоон бүсэд үүрлэж, түгээмэл үзэгдэж харагдах болжээ. Ногоон бүс төдийгүй барилгажсан хэсэгт ч орж ирж болзошгүй байгаа гэнэ. Тиймээс могойд хатгуулахаас сэргийлэх, хатгуулсан тохиолдолд анхан шатны ямар тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан байна. Бамбай хоншоортыг цочоовол хороо ялгаруулж хатгах, ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Жич: Бамбай хоншоорт могой латин нэр нь Gloydius Halys. Биеийн урт нь 70 см, сүүлний урт нь биеийнхээсээ 5,5-8,4 дахин богино. Биеийн ерөнхий зүс нь голдуу хул шарга эсвэл хар хүрэн. Гэхдээ эл зүс нь маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга. Нуруу болон сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ нь заримдаа дундуураа тасархайтсан тохиолдох нь бий. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд, хамрын сүвийн хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс харахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай. Нуруу, сүүлний дагуу хөндлөн бараан толботой. Нүд, хамар хоёрын завсар хамрын сүвнээс арай том хэмжээний өөр хоёр хонхор нүхтэй. Тиймээс хамгийн олон хамартайд тооцогддог. Эл хоёр илүү “хамар” нь шөнө хоол хүнсээ олоход мэдрэх эрхтний үүргийг гүйцэтгэдэг аж. Хамгийн хортойд тооцогддог түүний хорыг анагаах ухаанд хэрэглэдэг ба нэг могойноос 0,0098-0,0927 грамм хор авах боломжтой. Нэг удаа хор авснаас хойш 20-23 хоногийн дараа дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой ажээ. Түүний 0,00013 грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа үхдэг бол гүрвэл тэр дороо. Бамбай хоншоортын хорны найрлага бүхий эмийг цус алдалт зогсоох, татаж унах болон үе мөчний өвчин, цээжний үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг ажээ.
Бамбай хоншоорт могой Улаанбаатарт орж ирэх болжээ
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту