“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.
Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. МУГТ М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.
М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Медалийн төлөөх барилдаанууд 15:30 цагаас эхлэх бөгөөд М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.