Өнөөдөр “Токио-2020” эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ.
Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав.
Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.