Алслагдсан хорооллын иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх явуулын үйлчилгээ үзүүлж байна

дохХДХВ/ДОХ/-той тэмцэх олон улсын өдрийг угтан нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хороололд амьдарч байгаа иргэдэд зориулж “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх явуулын үйлчилгээг дүүргүүдэд хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн ирэх 12-р сарын нэгний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд өрхийн эмнэлгүүд дээр нь үзүүлэх юм байна. мөн иргэдээс бичиг баримт шаардахгүй гэнэ.

Хуваарь:

Хан-Уул дүүргийн XII хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, X хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт энэ сарын 19-ний өдөр,

Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороонд энэ сарын 26, 27-ны өдөр,

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны Хонхорын өрхийн эмнэлгүүдэд энэ сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд,

Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд өчигдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл

Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт арваннэгдүгээр сарын 18-22-ны өдөр.

index

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …