ШӨХТГ, Ц.Элбэгдоржийг хууль зөрчөөгүй гэв

images Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн гэх шалтгаанаар МАН-ын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол хүргүүлээд байсан юм.

Уг гомдлын дагуу ШӨХТГ-аас энэ асуудалд хяналт тавьж, хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. МАН-ын зүгээс ШӨХТГ-ын дарга О.Магнайд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гурван гомдол ирүүлээд байжээ.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Раднаасэдээс “NBS” телевизтэй холбоотой гомдол ШӨХТГ-т тавьсан. Тэд гомдлын дагуу ташаа мэдээлэл цацсан мэдээний албаны сэтгүүлч н.Майцэцэг, Т.Оюумаа нарт хариуцлага тооцож, нэг сарын цалинтай тэмцэх мөнгөн торгууль ногдуулсан байна.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т зааснаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тиймээс хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргасан байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …