Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны Олон Улсын Олимпын хорооны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.
Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь Олон Улсын Олимпын хорооны гишүүний хувиар Монголын олимпын багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.