“Токио-2020”:Монголын марафончид Cаппоро хотыг зорилоо

“Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр /2021.08.04/Токиод хүрэлцэн очсон. Тэгвэл манай тамирчид өнөөдөр /2021.08.05/ марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ.

Харин марафонч Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм.

Олимпын наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.

Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм.

Өнөөдөр гэхэд Саппород 33 хэмийн халуун байгаа бөгөөд энэ сарын 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 хэм байх төлөвтэй.

МОНГОЛЫН ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую карту

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …