Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд шалгарсан монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэнэ

Япон улсын Фукуока муж, Кюүшюгийн урлагийн галерейд наймдугаар сарын 6-наас аравдугаар сар хүртэл зохион байгуулж буй Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Арт галерейд дэлгэн үзүүлэхээр боллоо.

Энэ жилийн үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн холбооны гишүүн Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа билээ.

Үзэсгэлэнд Монгол Улсаас Төрийн шагналт Ардын зураач До.Болд, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн гишүүд Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцож байна.

Энэхүү олон улсын үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчлан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой.

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал, Япон улсын хилийн хаалт хязгаарлалтаас шалтгаалан Монгол Улсын уран бүтээлчид явж чадаагүй ч ийнхүү “Монгол Арт” галерейгаар дамжуулан олон нийтэд хүргэхээр болжээ.

Үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн холбоо, БНХАУ, Хонг Конг, Тайвань, Макао, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг орны зөвлөл хороод хамтран зохион байгуулж байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …