Чөлөөт бөх:Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар Япон бөхчүүдэд ялагдлаа

Өнөөдөр дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой Япон бөхчүүдэд ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв.

Барилдаан дөнгөж эхлэнгүүт Япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Т.Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан.

Харин хоёрдугаар үед өрсөлдөгч нь дахин хоёр удаа ард гарч, оноо түүснээр 6:0-ээр тэргүүлж эхлэв. Барилдааны төгсгөлд манай хүн дайрч өрсөлдөгчөө хоёр удаа дэвжээнээс гарган оноо авснаар эцсийн дүндээ 6:2-оор ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дэлхийн хошой аварга, энэ олимпод түрүүлэх зорилготой ирсэн Юүи Сусакид 10:0-ээр дийлдлээ.

Одоо Япон бөхчүүд финальд шалгарвал манай бөхчүүдэд дагаж барилдах боломж гарч ирнэ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …