Чөлөөт бөх:Б.Хонгорзул тавдугаар байрт шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Баянхонгор аймгийн 20 настай тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орлоо.

Дэлхийн томчуудтай анх удаа тэр дундаа олимпын дэвжээнд нүүр туллаа. Дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр лидер, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа гар зөрүүлж, аргагүй туршлага дутан ялагдаж медалийн үзүүрээс атгаад алдсан нь түүнд ямар их ирээдүй хүлээж байгааг тодорхой харууллаа.

16, 17 настайгаасаа чөлөөт бөхийн хүрээнийхэнд танигдаж эхэлсэн түүнд дахиад хэдэн олимп, олон ч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж бий.

Ердөө 10 гаруй хоногийн дараа болох залуучуудын ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтаад буй Б.Хонгорзулд алтан медальтай ирэхийн ерөөл өргөе.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …